Манайх 2008 оны 4-р сарын 4-нөөс эхлэн өөрийн нэвтрүүлэгүүдийг төлбөртэйгээр www.tv25.mn сайтаараа үзүүлэх болсон. Үүнээс өмнө бүх нэвтрүүлэгүүдийг үнэгүйгээр үзүүлдэг байсан ба энэ үед маш их үзэгч хандаж байсан нь манай серверийн ажиллагаанд доголдол үүсгэж, гацах болон алдаа гарах нь их байсан. Тиймээс бид үйлчилгээ улам сайжруулж, хэвийн найдвартай ажиллагаатай, видеоны дүрсний өндөр чанартайгаар хүргэхийн тулд үйлчилгээгээ төлбөртэй болгож байна. Үйлчилгээ төлбөртэй болсоноор хэрэглэгч хүссэн нэвтрүүлгүүдээ дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч байх боломжтой болж байгаа юмаа.
Та манай сайтаас Текст мэдээ болон видео клипүүдийг үнэгүй үзэх боломжтой. Харин 25 цаг мэдээллийн хөтөлбөр, Танайд хоноё, 10.000 - чөлөөт индэр гэх мэт манай тв-ийн нэрийн бүх нэвтрүүлгүүдийг төлбөртэйгээр үзэх болно.
Манай сайтын баруун дээд талд байрлах гишүүд нэвтрэх хэсэгт байгаа "Шинээр бүртгүүлэх" линкээр дарж орно уу.
Энэ бүртгэлийн форм гарах ба та өөрийн хувийн мэдээлэлийг харгалзах нүднүүдэд бөглөж бичиж оруулна. жишээ нь:

TV25.ID гэдэг зөвхөн манай сайтын хувьд ашиглагдах хэрэглэгчийн нэр бөгөөд та хүссэн TV25.ID гаа сонгон авч болно. Хэрэв TV25.ID нь давхцаж, өөр хүн бүртгүүлсэн байвал таньд мэдээлэх ба та өөр TV25.ID сонгох хэрэгтэй.
Бүртгүүлхээс өмнө манай үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцан, зөвшөөрөх хэрэгтэй.
Тийм. Шинээр төлбөрийн системд шилжсэн учир хуучин бүртгэлтэй байсан хэрэглэгчид дахин шинээр бүртгүүлэх хэрэгтэй юм.
Бүртгүүлж дууссаны дараа, сайтын барууд дээд талд байрлах "Гишүүд нэвтрэх" хэсэгт өөрийн TV25.ID, нууц үгээ оруулан вэб сайтад нэвтрэн орно.

Сайтын барууд дээд талд байрлах "Гишүүд нэвтрэх" хэсэгт байгаа "Нууц үгээ мартсан уу?" линкээр орно.
Энэ үед таны и-мэйл хаягыг оруулахыг асуусан форм гарах бөгөөд энэ нүдэнд манай сайтад анх бүртгүүлэхдээ оруулж байсан өөрийн и-мэйл хаягыг оруулах хэрэгтэй. Ингэснээр таны и-мэйл хаягт нууц үг тань и-мэйл ээр очих болно. Та и-мэйл ээ шалгаад мартсан нууц үгээ мэдэж болно.
Та ердөө нэг сарын 5$ ийн төлбөртэйгээр манай нэвтрүүлэгүүдийг чанарын өндөр түвшинд үзэх боломжтой. Төлбөрийн сар бүр төлж болохоос гадна, 3 сар, 6 сар, 1 жилээр урьдчилан төлөх боломжтой.
Та төлбөрөө вэб сайтаар интернетээр Кредит карт ашиглан төлнө. Төлбөр төлөхийн тулд нэвтрэн орсны дараа баруун дээд тал байрлах "Гишүүдийн булан" хэсгээс "Дансаа цэнэглэх" линкээр орно.
Одоо үйлчилгээ авах хугацаагаа сонгож "Авах" товчыг дарна.
Одоо ямар картаар, ямар системээр төлбөр төлөхөө сонгож "Төлбөр төлөх" товчыг дарна.
Таны ямар төрлийг сонгосноос хамааран тухайн системын хуудсанд шилжинэ.Хэрэв таньд VISA, MASTER карт байхгүй бол манай телевизийн байранд ирж төлбөрөө хийх боломжтой.
- "Paypal ээр төлөх" сонголтыг сонгосон үед
- "Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн системээр төлөх" сонголтыг сонгосон үед
- "Голомт банкны төлбөрийн системээр төлөх" сонголтыг сонгосон үед
Удахгүй зааварыг оруулах болно...
Дотоодын эрхтэй VISA картаар төлөх сонголтыг сонгосон үед худалдаа хөгжлийн банкны хуудсанд шилжих бөгөөд тэнд та картын мэдээлэлээ оруулна.
1. Картын мэдээллээ оруулаад "Submit" товчыг дарна.
2. Хэрэв таных Худалдаа Хөгжлийн банкны виза карт бол Internet PIN код оруулах шаардлагатай. Internet PIN кодыг дурын ATM машин дээрээс, "Нууц үг" хэсгээс үнэ төлбөргүй хялбархан авч болно.
Харин бусад банкны виза карт бол Internet PIN асуухгүй.
3. Энэ үйлдэлээс хойш гарах бүх нууцлалын анхааруулгуудыг "Yes" дарж зөвшөөрөх хэрэгтэй.

4. Төлбөр амжилттай хийгдсэн бол Таны данс тэр дороо цэнэглэгдэх болно.
Олон улсын эрхтэй VISA, Master картаар төлөх сонголтыг сонгосон үед голомт банкны хуудсанд шилжих бөгөөд тэнд та картын мэдээлэлээ оруулна.
1. Картын дугаараа оруулаад "Төлбөр хийх" товчыг дарна.
2. Оруулсан мэдээлэлээ шалгаад зөв бол "Төлбөр хийх" товчыг дарах, буруу бол "Буцах" товчыг дарж засна.
3. Энэ үйлдэлээс хойш гарах бүх нууцлалын анхааруулгуудыг "Yes" дарж зөвшөөрөх хэрэгтэй.


4. Төлбөр амжилттай хийгдсэн бол Таны данс тэр дороо цэнэглэгдэх болно.
Та үзэхийг хүссэн нэвтрүүлгээ сонгон "үзэх" товчыг дарна. Энэ үед нэвтрүүлэг үзэх хуудсанд орох бөгөөд таны компьютерт Real Player программ суусан байвал шууд үзэх эхлэнэ.
Нэвтрүүлэг үзэхэд Real Player программ суусан байх шаардлагатай. Хэрэв байхгүй бол доор байрлах "Real player" линкийг дарж программын инсталл-г татаж аваарай.

Татаж авч дууссаны дараа Программын инсталл дээр 2 дарж суулга эхлэнэ.

Таны интернет холболтын хурд 256Kbps ээс дээш хурдтай бол нэвтрүүлгүүдийг гацалтгүй үзэх боломжтой. Үүнээс бага хурдтай бол гацаж болзошгүйг анхаарна уу.
Таньд ямар нэгэн асуулт байвал доорхи хаягаар хандана уу:
И-мэйл: support@tv25.mn
Утас: 8811-3861
Факс: 976-11-321959,
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Монгол Ньюс компаний байр