
 |
Нэвтрүүлгүүд |
 |
| |
|

 |
Статистик |
 |
|
Та манай 4,907,431 -р зочин
Нийт гишүүд: 33,257
Холбогдсон: 14 |
|
|
 |
|
|  |
|
| Эрүүл мэндийн газрын даргын суудалд хэн очих вэ | | 2010-03-08 |
 |
Амаржих газруудад үүссэн нөхцөл байдлын улмаас манай улсын эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаа алдсан гэхэд болно.
Төрөх эмнэлгүүдэд хүйн халдвар гарч, чимээ намжиж амжаагүй байтал сургуулийн хүүхдүүд хоолны хордлогод орсон. Ийм хэрэг явдал болсон байтал холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар дорвитой яригдаагүй юм. Харин өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар эмнэлгүүдэд үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох талаар яригджээ.
Мэдээж холбогдох хүмүүст Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү нар байгаа юм. Одоохондоо сайдын асуудал нам жим байгаа ч Ц.Ганхүүгийн асуудал яригдаж эхлэв бололтой. Эх сурвалжийн өгүүлснээр Ц.Ганхүүг ажлаас нь чөлөөлж орны хүнийг бэлдэж байгаа бололтой. Шинэхэн даргаар Улсын Дээд шүүхийн дарга С.Батдэлгэрийн дүү томилогдон очих сурагтай. Ц.Ганхүүгийн талаар Эрүүл мэндийн газрын ажилтнаас тодруулахад "Дарга зүгээр ажлаа хийгээд явж байсан. Ажлаас чөлөөлөгдөх тухай яриа гараад байгаа. Гэхдээ тушаал шийдвэр нь гараагүй байна" гэв.
| | 150 уншигдсан |
|

 |
Төстэй мэдээ |
 |
| |
|
|
 |
 |
Гишүүд нэвтрэх |
 |
| |

 |
Мэдээ |
 |
| |
|

 |
Санал асуулга |
 |
| |
|
|