Нэвтрүүлгүүд
Статистик
Та манай 4,907,457 -р зочин
Нийт гишүүд: 33,257
Холбогдсон: 14
Шинэ 5 кино
Пут 2010
Tekken 2010
"Чингис хаан" УСК
"Бохир гудамж" УСК
"38-тай өвөө" УСК
Гадаад Мэдээ > Соёл урлаг
"The Hurt Locker" 82 дахь удаагийн Оскарын шилдэг киногоор шалгарлаа
2010-03-08
new photo

 

Америкийн кино академийн 82 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо Холливудын Кодак театрт зохион байгуулагдаж байна.

Оскарын шагналтнууд ар араасаа тодорсоор өдгөө бараг л бүхий л шагналын эзэд нь тодорхой болжээ.

Энэ удаагийн наадамд Жэймс Кэмероны найруулсан “Аватар” киног шуугиан тарьж, хамаг шагналыг хамна хэмээн олон нийт ярьж байлаа. Гэвч үнэндээ үзэгчдийн саналаар болсонгүй. Харин гэнэтийн эргэлт Оскарт гарч, "The Hurt Locker" кино шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг дуу гээд ёстой л олныг гайхшруулсан дөрвөн шагналын эзэн боллоо.

Иракийн дайны тухай өгүүлдэг энэхүү киноны найруулагч нь Кэтрин Бигелов гэх бүсгүй юм. Ийнхүү тэрээр Оскараас шилдэг найруулагч шагналыг авснаар анх удаа эмэгтэй шилдэг найруулагч тодорч буй хэрэг билээ. Энэхүү киног Марк Боал зохиолчийн Иракийн дайны үеэр хийсэн тэмдэглэл дээр сэдэвлэн бүтээжээ. Кэтрин “Тэнд одоо ч цэргүүд байгаа төдийгүй, одоо ч тэд амь насаа алдсаар байна” хэмээн шагнал гардан авах үеэрээ хэлсэн байна. Сонирхуулахад, Кэтрин өнөөдрийн Оскарын хамгийн том өрсөлдөгч Ж.Кэмеронтой 1985-1991 оны хооронд эхнэр, нөхөр байсан түүхтэй.

Мөн энэ удаагийн Оскар наадмаас Сандра Баллок шилдэг эмэгтэй дүрийн жүжигчин шагналыг "The Blind Side.” Киноны хүчирхэг эх хүний дүрээрээ авлаа. Тэрээр тайзан дээр гарч ирсэн даруйдаа “би үнэхээр энэ шагналыг авчихлаа гэж үү” хэмээн дуу алдан хошигнож, үзэгчдийг хөгжөөжээ. Учир нь Сандра Баллок саяхан болсон "Алтан бөөрөлзгөнө" наадмаас "хамгийн муу жүжигчин"-ээр тодорсон юм. Ийнхүү тэрээр нэг жилд хамгийн муу, бас хамгийн сайн жүжигчнээр шалгараад буй нь энэ юм.

Энэ удаагийн Оскарт "Crazy Heart." Кино мөн багагүй амжилттай байлаа. Энэ кинонд кантри дуучны дүрд тоглосон Жэфф Бриджес Оскарын шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин шагналын эзнээр тодорлоо. Тэрээр “Академийн гишүүдэд баярлалаа. Надад энэ мэргэжлийг эзэмшүүлсэн ээж аавдаа баярлалаа” хэмээжээ. Энэ киноны дуу нь мөн шилдгээр шалгарсан юм.

Шилдэг эмэгтэй туслах дүрээр шалгарсан Моникү "Precious." Киноны бүтээгчдэд баярлах нь зүй биз ээ. Тэрээр “энэ дүр бол миний амьдралын тухай өгүүлсэн байсан” гэжээ. Харин шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчнээр Кристофер Вольц шалгарсан бөгөөд "Inglourious Basterds." Киногоороо тус шагналын эзэн болсон юм.
Гарсан даруйдаа олныг шуугиулж, олсон орлогоороо үе үеийн бүхий л киног давж гараад байсан “Аватар” энэ удаа Оскарын гурван шагналыг авлаа. Шилдэг зураг авалт, шилдэг эффект, шилдэг урлаг найруулал гэсэн гурван номинацийн эзнээр “Аватар” тодорлоо.

Анимэшн киноны төрөлд үзэгчдэд ухаарал хайрласан "Up" кино шалгарсан нь үнэхээр нүдээ олсон шагнал байлаа.

148 уншигдсан
Төстэй мэдээ
ГУМ-ын шинэ нүүр царай СИНДИ КРОУФОРД
П.Пикассо “рекорд” тогтоов
Обама, Бритни Спирсийн блогийг эвдсэн хакер баригдав
Жосеф Роланд Барбера нь 1911 оны энэ өдөр Нью-Йорк хотод мэндэлжээ.
Хулгайлагдсан иргэдийн хувь заяа ба Хойд Солонгос, Японы "хүйтрэл"
Ирак, Афганистанаас цэргээ гаргахыг шаардлаа
Шинэ төрлийн динозаврын араг яс олжээ
Сансарт ниссэн нохдын тухай хүүхэлдэйн кино бүтээжээ
"Сүрлэн гүүр" буюу Кабул хот
Дэлхийн хамгийн том нохой
Францийн алдарт гэрэл зурагчин Patrick Demarchelier-ийн уран бүтээлээс...
Оскар эхэллээ
Японы хаант засаглалын уламжлал ба эдүгээ
Шакира Гаитид сургууль бариулна
Одон орон судлаачид “Аватар”-ыг зөгнөлт кино гэж үзэхгүй байна
Гишүүд нэвтрэх
TV25.ID:
Нууц үг:
 
Нууц үгээ мартсан уу?
Шинээр бүртгүүлэх
Тусламж
Мэдээ
Санал асуулга
Та манай ямар нэвтрүүлгийг үзэх дуртай вэ?
Мэдээ
Танайд хоноё
10.000
Би
Би чамаас чи надаас
Отон тоглолт
Ёо ёо - г анагаах нь
Non stop
Дуулиант хэрэг
Сэдэв
60 секунд
Хэлэх үг байна
Үр дүн (1594) | Бусад
Шинэ 5 клип
"IM SO FLY" Татар хамтлаг үнэгүй
"Дэв киноны OST" үнэгүй Арга билэг хамтлаг
"Баяд" үнэгүй Арга билэг хамтлаг
BX, Quiza, Эгшиглэн, Агиймаа-Хэв маягаа эвдэцгээе
Хэцүү анги ОАУСК OST
 

Hүүр | Үйлчилгээний нөхцөл | Нууцлал | Тусламж | Холбоо барих

 

Copyright© 2006-2009 "25 ДУГААР СУВАГ" ТЕЛЕВИЗ

Web by OOPS LLC
Сурталчилгаа: