|
Алдарт гэрэл зурагчин Patrick Demarchelier нь Парис хотноо 1943 онд жирийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр хүүхэд насаа өөрийн эх болон дөрвөн ахтайгаа Le Havre хэмээх хотод өнгөрөөсөн байна.
Түүний 17 насны төрсөн өдрөөр хойд эцэг нь Eastman Kodak зургийн аппарат авч өгчээ. Demarchelier хэрхэн зураг авах талаар сонирхон судалж найзуудынхаа болон элдэв хурим, тэмдэглэлт өдрүүдийг хальснаа үлдээх болсон байна.
Тэрбээр 1975 онд өөрийн найз охиноо даган Парисаас Нью Йорк руу нүүжээ.
Улмаар тэндээ Henri Cartier-Bresson, Terry King, and Jacque Guilbert гэх мэт гэрэл зурагчдаас суралцан, хамтран ажиллаж чөлөөт уран бүтээлч хийх болсон байна. Түүний гоц авьяас, мэргэжлийн чадвар нь Elle, Marie Claire, 20 Ans зэрэг сэтгүүлийн анхаарлыг татжээ.
Demarchelier хожим нь Америкийн алдартай загварын сэтгүүл Harper's Bazaar болон Vogue сэтгүүлд ажиллах болсон аж.
Тэрбээр Dior, Louis Vuitton, Celine, TAG Heuer, Chanel, Yves Saint Laurent, Lacoste, Calvin Klein, Ralph Lauren зэрэг алдартай компаниудтай өдгөө болтол хамтран ажиллаж нийтийн таашаалд нийцсэн шилдэг бүтээлүүдээ туурвисаар байна.
|