|
Пентагоны гадаа хоёр хамгаалалтын албан хаагч руу гал нээсэн тохиолдол өчигдөр буюу пүрэв гаригт болжээ. Хамгаалагчид мөн хариу гал нээсэн байна.
Энэ үйл явдал 18.40 цагт /орон нутгийн цагаар/ болжээ. Гал нээсэн этгээд цув өмссөн байсан бөгөөд хамгаалагчид түүнээс Пентагон руу нэвтрэх үнэмлэх, бичиг баримтаа шалгуулахыг хүсэх үед тэрээр халааснаасаа буу гарган шууд гал нээж эхэлсэн байна. Одоогоор шархадсан хамгаалагчид болон хажууд нь байсан энгийн хохирогч нэг хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа ажээ. Гал нээсэн этгээд нь 36 настай, Калифорнийн оршин суугч Жон Патрик Бидилл гэгч байж. Тэрээр ямар шалтгаанаар гал нээх болсныг нь одоогоор тодорхойлоогүй байна. Жон Патрик эмнэлэгт хүргэгдсэнээсээ хойш хэдэн цагийн дараа нас баржээ.
Пентагон нь албан зориулалтаар баригдсан дэлхийн томоохон барилгуудын нэг юм. Тэнд 23 мянган цэргийн болон энгийн албан хаагчид ажилладаг.
|