Ашигт малтмалын хайгуул
  2014-06-25       1229

Ашигт малтмалын газар хилийн дагуух орд газруудад судалгаа хийх хүсэлтээ засгийн газарт гаргажээ. БНХАУ-ын хил залгаа ордуудыг тусгай хамгаалалтанд авч судалгаа шинжилгээ, хайгуулын ажлыг хориглосныг овжин ашиглах үйл явц идэвхижсэн байна. Хилийн цаана газар доогуур манай баялаг урссаар байгааг тогтоох шаардлагатай байгаа юм.