Нийслэлд буяны ажилд оролцоод, нутаг буцахаар шинжилгээ өгсөн иргэдээс халдвар илэрлээ.
  2021-03-04       442

Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцоод, нутаг буцахаар PCR шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ. Тэд Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа юм.

Увс аймгийн Онцгой комиссын гишүүн Б.Баттулга “Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод Covid-19 авсан. Үүнтэй холбоотойгоор 48 цагийн хөл хорио тогтоож, тандалт судалгаагаар 154 хүний шинжилгээг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн. Бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэг, спорт заал гэх мэтчилэн сургалтын үйл ажиллагаа болон автомашины орж, гарах хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр наадам, тэмцээн зохион байгуулахгүй” гэв.